АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

A- A A+
АВЛИГЫН ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЛӨӨ

    Нийслэлийн прокурорын газраас Нийгмийн даатгалын ерөнхий газар, Ус сувгийн удирдах газрын 100 гаруй ажилтан, алба хаагчдад авлигын гэмт хэрэг болон ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар мэдээлэл өгсөн байна.

   Энэ хүрээнд Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн гаралт, хяналт шийдвэрлэлт, шүүхээс хүлээлгэж буй эрүүгийн хариуцлагын талаар, мөн Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан анхаарах асуудлуудыг ярилцжээ.