ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААГ УДИРДАХ 150 ОРЧИМ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ЗӨВЛӨГӨӨН ХИЙЛЭЭ

A- A A+
ЗӨРЧЛИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ АЖИЛЛАГААГ УДИРДАХ 150 ОРЧИМ АЛБАН ТУШААЛТНУУДТАЙ ЗӨВЛӨГӨӨН ХИЙЛЭЭ

Нийслэлийн прокурорын газраас зөрчлийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, ажлын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Удирдлагын манлайллыг дээшлүүлж, хууль хэрэглээг сайжруулах нь” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Гадаадын иргэн харьяатын газар, Гаалийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Нийтийн тээврийн газар зэрэг 56 байгууллагын 150 орчим зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааг удирдах албан тушаалтнууд оролцон мэдээлэл хийж, санал солилцсон байна.