ХОРИХ АНГИД ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ, ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС АНГИД БАЙХ ЗОРИЛГООР ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

A- A A+
ХОРИХ АНГИД ЯЛ ЭДЭЛЖ БАЙГАА ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАНГАХ, ЭРҮҮДЭН ШҮҮХЭЭС АНГИД БАЙХ ЗОРИЛГООР ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Нийслэлийн прокурорын газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хорих ял эдлүүлэх албатай хамтран 441 дүгээр нээлттэй хорих ангид 2023 оны 2 дугаар сарын 27-ны өдөр өдөрлөг зохион байгууллаа.

Энэхүү өдөрлөгийг хорих ангид ял эдэлж байгаа иргэдийн эрхийг хангах, эрүүдэн шүүхээс ангид байх, түүнчлэн тэднийг дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулсан бөгөөд өдөрлөгт оролцогчдод прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагааг танилцуулж, зөвлөгөө, мэдээлэл өгч ажилласан байна.

Өдөрлөгт Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 441 дүгээр нээлттэй хорих ангийн алба хаагчид болон тус ангид хоригдож байгаа иргэд, тэдгээрийн ар гэрийнхэн оролцжээ.